Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 12-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исл/NO2/-ийн нойтон химийн аргаар тодорхойлж байна.
12-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.049 мг/м3, хамгийн их агууламж 0.202 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их агууламж 0.064 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу ис(CO)-лийн дундаж агууламж 1.28 мг/м3, хамгийн их агууламж нь 3.77 мг/м3 байсан ба MNS 4585:2016 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон тохиолдолгүй.
Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 12-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн болон хүхэрлэг хийн /SO2/ дундаж агууламж өссөн дүнтэй гарсан байна.
Зураг 1. Өмнөх оны 12-р сарын дундаж агууламжтай
харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/-ийн
12-р сарын явц
Зураг 3. Агаар бохирдуулагч бодис /СО/-ийн
12-р сарын дүнг 10, 11-р сартай харьцуулав.
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ